ОНЛАЙН ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ ЗААВАР

1.
www.baatar.mn  сайтаас худалдан авалт хийхийн тулд та эхлээд бүртгүүлнэ. Улаан өнгөөр тэмдэглэсэн “ХУДАЛДАН АВАХ” цэс рүү дарж нэвтэрнэ.
2.
Шинээр бүртгүүлэхийн тулд “БҮРТГҮҮЛЭХ” хэсэгт байгаа улаан өнгөөр тэмдэглэгдсэн хэсгүүдийг заавал бөглөж БҮРТГҮҮЛЭХ товч дээр дарна. Санамж: Имэйл хаяг хэсэгт өөрийн одоо ашиглаж буй цахим хаягаа оруулах ба цаашид уг цахим хаяг руу төлбөр, бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээлэл илгээгдэж байх болно.
3.
Амжилттай бүртгүүлний дараа “ХЭРЭГЛЭГЧИЙН БУЛАН” -руу автоматаар шилжинэ. Энэ хэсгээс та өөрийн мэдээллийг удирдах боломжтой.
4.
Бараа бүтээгдэхүүн захиалан авахын тулд улаан хэсгээр тэмдэглэсэн “САГСАНД ХИЙХ” товч дээр дарна. 
5.
Хэдэн ч бараа бүтээгдэхүүнийг сагсанд хийж болох ба улаан өнгөөр тэмдэглэсэн хэсгээс сагс руу хийсэн барааны жагсаалтыг удирдаж болно.
6.
Төлбөр төлөхийн өмнө “САГСАНД” БУЙ барааг сайтар шалгаж дууссаны дараа “ТӨЛБӨР ТӨЛӨХ” товч дарж үргэлжлүүлнэ.
7.
Төлбөр төлөлт нь 3 үе шатыг дамжина. Энэ хэсэгт буй мэдээллийг үнэн, зөв бөглөж бараа бүтээгдэхүүн авах хаяг байршлыг, утасны дугаар, имэйл хаягын хамт бөглөнө.
8.
Хэрэв та бараа, бүтээгдэхүүнийг өөр хаягаар авах бол хүргүүлэх хаягын мэдээлэл оруулж өгнө. Үндсэн хаяг дээрээ авах бол энэ хэсгийг алгасаж “NEXT” дарж болно.
9.
Бараа бүтээгдэхүүний захиалгыг эцсийн байдлаар хянасны дараа төлбөр төлөх аргаа сонгож улаанаар тэмдэглэсэн үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч “ЗАХИАЛГА БАТАЛГААЖУУЛАХ” товч дээр дарна.
10.
Амжилттай захиалга хийгдсний дараа “ЗАХИАЛГЫН ДУГААР” үүсэх ба хэрэглэгчийн  имэйл хаяг болон гар утас руу давхар мэдээлэл илгээгдэнэ. 

БИДНИЙГ СОНГОХ ШАЛТГААН

Үнэгүй хүргэлт 24/7

24 цагт багтаан Улаанбаатар хотод үнэгүй хүргэнэ. Орон нутгийн хүргэлтийг замын унаанд хүргэнэ

Аюулгүй худалдан авалт

2018 оноос эхлэн Google компани вэбсайтуудад мэдээллийг аюулгүй дамжуулах шинэ технологи байршуулах шаардлага тавьсан ба үүнийг манай вэб сайт ашиглаж байна

Төлбөрийн уян нөхцөл

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгаа болгож 24 цагийн дотор бараа буцаах боломжтой. Мөн BAATAR.MN сайтаас захиалсан барааг хүргэлтийн дараа төлөх боломжтой

ЦЭС
×
×

Cart