ХҮҮХДИЙН ТОГЛООМ СОНГОХ НЬ

ХҮҮХДИЙН ТОГЛООМ СОНГОХ НЬ

Бяцхан үрсдээ ямар тоглоом авж өгөх вэ?

гэж та толгойгоо гашилгаж сууна уу? Ялангуяа одоогийн нийгэмд сайн муу нь
мэдэгдэхгүй маш олон төрлийн тоглоомын бренд болон хүүхдийн тоглоомын
төрөл олширчээ. Гэхдээ аль нь ч байсан яахав гээд нүдээ анилгүйгээр
хүүхдийнхээ ирээдүйн хөгжлийг бодоод хэл яриа, сэтгэн бодох чадвар , гар хөлийн
хөдөлгөөн гээд хүүхдийг олон төрлөөр хөгжүүлсэн тоглоомыг сонгоорой. Таны
хүүхдэд байх ёстой наад захын 8  тоглоомыг энэ доор цуглууллаа.

1. PUZZLE GAME

 

Puzzle game буюу эвлүүлдэг тоглоом нь хүүхдүүд болон тэдэнтэй хамт тоглодог ээж
аав нарыг олон жилийн турш зугаацуулж , хөгжүүлэх хөрөнгө оруулалт юм. Та
эдгээр Puzzle game 
-н тусламжтайгаар хүүхдэдээ энгийн амьдралын
логик ойлголтуудыг таниулан мэдүүлэх боломжтой. Жишээ нь та Өүлэн эхийн PUZZLE
GAME 

дамжуулан хүүхдүүддээ эвтэй байвал хүчтэй байдаг тухай эртний Монгол ардын
мэргэн ухааныг өвлүүлэх боломжтой. Аль эсвэл Дэлхийн газрын зурган PUZZLE -р
дамжуулан дэлхийн улс орнуудын байршил мэдээ мэдээллийг олгох зэрэг олон ач
холбогдолтой. PUZZLE GAME нь 2021 оны хамгийн эрэлттэй тоглоомын жагсаалтыг тэргүүлж
байгаа билээ.

2. МОДОН БЛОК

Ганцаараа болон бусадтай тоглох боломжтой
бөгөөд төсөөлөн бодох чадварыг хөгжүүлж гар хурууны хөдөлгөөний дэмжиж өгдөг

 3. ЛЕГО ТОГЛООМ

Лего тоглоомын нэг онцлог хүүхдийн
наснаас хамаарч том жижиг хэмжээтэй байдаг бөгөөд энэ нь хүүхэд амандаа хийж
хахах эрсдэлээс хамгаалдаг онцлогтой байдаг. Лего тоглоомоор хүүхдүүд
тоглож байхдаа эрт тоолох, барилгаа хэмжих болон бутархайн анхан шатны ойлголтуудыг
мэдэж авдаг.

 

4. ХҮҮХЭЛДЭЙ БА ХҮҮХЭЛДЭЙН ХУВЦАС

Маш олон хувцастай хээнцэр хүүхэлдэй байх
албагүй хэдхэн хувцастай жижигхэн хүүхэлдэй байхад болно. Хүүхэд
хүүхэлдэйн хувцсыг сольж өмсгөх нь
өөрсдийнхөө хувцсыг сольж өмсгөх дадлага болдог
ба хүүхэлдэйтэйгээ яаж харилцаж байгаа нь хүнийг ойлгох, хайрлах
дадлага болж өгдөг.

 

5. ШАГАЙ НААДГАЙ

Монголчууд эрт дээр үеэс шагай
наадгайгаар тоглож ирсэн шүү дээ. Яагаад гэвэл их энгийн.
Шагайтай байхад уйдах боломжгүй,  их олон төрлийн
тоглоом тоглож болдог. Морь уралдуулах , 4 бэрх буулгах , шагай
няслах гээд тоочоод байвал дуусахгүй. Мөн дээрээс нь шагайгаар
тоглосноор бидний хараа сайжирч , гар хурууны хөдөлгөөн дээшилдэг, мөн шагайн
тоглоомууд ихэвчлэн удаан өрнөдөг тул хүүхдүүд сууж сурна , тэсвэр хатуужилтай
болж юмыг эцсийг нь үздэг зан чанартай болдог. Тоглоом ялагч ялагдагчтай тул
хожиж болон хожигдож сурна. Ялахын тулд өөрийн гэсэн арга мэхтэй ч болдог гээд
шагайн ач холбогдлыг тоочоод байх юм бол дуусахгүй их байдаг. Энд дарж илүү ихийг мэдээрэй.

 

 

6. ХҮҮХДИЙН ГАЛ ТОГООНЫ ХЭРЭГСЭЛ

Хүүхдүүд эцэг эх, эргэн тойрныхоо бусад
насанд хүрэгчдийг дууриах дуртай бөгөөд ингэж тоглох нь ирээдүйд олон
зүйлийг турших сонирхолтой болгодог. Бас тухайн мэргэжлээс айх ( эмчээс айдаг
бол ) мэдрэмжийг алга болгодог.

 

 

 7. ХҮҮХЭЛДЭЙН БАЙШИН

Хүүхэлдэйн байшин бол дүр эсгэх болон
төсөөлөн бодох чадварыг маш ихээр хөгжүүлж өгдөг олон талт ашигтай хүүхдийн
тоглоом юм . Хүүхдүүд тань хүүхэлдэйгээр тоглох дургүй юу? Үлэг гүрвэл эсвэл
супер баатрууд хүүхэлдэйн байшинд ч гэсэн орж болно шүү дээ.

 

 8. ЗУРГИЙН ХЭРЭГСЭЛ

Заавал хээнцэр самбар болон шохой эсвэл
зургийн том хэрэгслүүд гээд яахав. Энгийн усан будаг хэрэггүй цааснуудаас
бүтсэн жижигхэн зургийн булан гаргахад болно. Усан будаг , өнгийн харандаа ,
тосон будаг гээд сонголт бол зөндөө. Хамгийн гол нь хүүхдийнхээ аюулгүй байдлыг
бодоод арай том болонгуут нь хайч скочоор тоглуулаарай (мэдээж
хяналттайгаар).


 

 

 

BAATAR.MN СОНГОХ ШАЛТГААН

Үнэгүй хүргэлт 24/7

24 цагт багтаан Улаанбаатар хотод үнэгүй хүргэнэ. Орон нутгийн хүргэлтийг замын унаанд хүргэнэ

Аюулгүй худалдан авалт

2018 оноос эхлэн Google компани вэбсайтуудад мэдээллийг аюулгүй дамжуулах шинэ технологи байршуулах шаардлага тавьсан ба үүнийг манай вэб сайт ашиглаж байна

Төлбөрийн уян нөхцөл

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгаа болгож 24 цагийн дотор бараа буцаах боломжтой. Мөн BAATAR.MN сайтаас захиалсан барааг хүргэлтийн дараа төлөх боломжтой

Нийтлэл бэлтгэсэн:

Б.Маргад-Эрдэнэ

www.baatar.mn онлайн сайтыг санаачлагч

Leave a Reply

ЦЭС
×
×

Cart