Цахимаар буюу интернэтээр худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс

Цахимаар буюу интернэтээр худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс

Цахим худалдаа хийх маш олон шалтгаанууд байдаг.

Цахим худалдаа нь завгүй залууст тохиромжтой , ажилуулахад амархан худалдан авалтыг санал болгодог. Хэдхэн минут компьютер дээр өнгөрөөгөөд л сарын хэрэглээгээ авчихна гэдэг хүн болгоны л мөрөөдөл. Тийм ч учраас жил өнгөрөх бүр, олон хүмүүс цахим худалдаагаар гэрт хэрэгтэй зүйлсээ худалдан авч байна. Гэвч үүний зэрэгцээгээр цахим гэмт хэрэг ч ихэсч байна. Та бусдад залилуулахгүйн тулд цахим худалдаа хийхдээ юунд анхаарах вэ?

1.Цоожтой сайтаар зочлоорой

Ямагт та SSL (Secure Socket Layer ) -тэй вебсайтаар үйлчлүүлээрэй. SSL нь 2 компьютерын хоорондох  цахим харилцааг хамгаалдаг бөгөөд энгийнээр хэлбэл вебсайтан дахь мэдээллүүд байнга цахим ертөнцөд шилжиж байдаг бөгөөд SSL нь  таны тухайн сайтад байрлах  мэдээллийг код хэлбэрээр хадгалсны улмаас бусад гадны халдагч таны мэдээллийг тайлж уншиж чадахгүй гэсэн үг юм.

Таны орох вебсайтын нэр https– тэй байвал SSL-тэй гэсэн үг бөгөөд цоожны зураг Вебсайтын нэрийн хажууд харагдах ёстой.

Жишээ нь:   http://baatar.mn/product-category/men/women/

2.Бүгдийг бөглөх шаардлагагүй

Ямар ч цахим дэлгүүрт таны   нийгмийн даатгалын дэвтрийн дугаар эсвэл төрсөн өдөр гэх мэт нарийн мэдээллүүд хэрэггүй.  Хакеруудад эдгээр мэдээллийг таны  картын дугаартай цуг авахад тэдэнд таны мөнгөөр тоглолт хийхэд асуудалгүй болно. Тиймээс зөвхөн шаардлагатай /картын дугаар, хүчинтэй хугацаа, арын 3 оронтой тоо/ гэх мэт мэдээллүүдийг өгөөрэй.

3.Дансны үлдэгдлээ ойр ойрхон шалгах

Сарын сүүлээр дансны үлдэгдлээ шалгахаас илүүтэйгээр ямар нэгэн онлайн дэлгүүрээр үйлчлүүлснээс хойш дансаа шалгах хэрэгтэй .Ер нь байнга дансны мэдээллээ шалган ямар нэгэн вебсайтаас илүү мөнгө авсан байна уу хэмээн анзаарч байгаарай. Хэрвээ та ямар нэгэн байх боломжгүй гүйлгээг анзаарвал шууд банк руу залган асуугаарай.

4.Комьпютерийн хамгаалалтаа сайжруулах

Цахимаар залилан хийдэг хүмүүс танаас зөвхөн мэдээлэл ирэхийг  хүлээгээд суудаггүй. Заримдаа тэд комьпютерийн нууцлалд нэвтрэхийг оролддог. Тийм учраас  хамгийн сайн вирусийн хамгаалалттай програмыг суулгаж,  гаднын халдлагаас өөрийгөө хамгаалж байгаарай.

5.Олон нийтийн Wifi- ээс болгоомжлох

Та олон нийтийн Wifi , интернетээр цахим худалдаа хийх гэж байгаа бол таны оруулах мэдээллийг гадны хүмүүс харах боломжтойг анхаараарай. Ямар ч тохиолдолд өөрийн гэрийн хувийн интернетээр цахим худалдаа хийх нь хамгийн ухаалаг сонголт юм. Хэрэв танд өөр боломж байхгүй бол та VPN – ээ ч бас хамт ашиглаарай.

5.Энгийн нууц үг  ашиглахгүй байх

Хэн ч эвдэж чадах энгийн нууц үгийг ашигласнаар та бусдад өөрийн мэдээллийг бэлэг болгон өгж байна гэсэн үг юм. Тиймээс та үргэлж хэний ч бодож чадахгүй нууц үг эсвэл байнга нэг том үсэг, тэмдэгт, тоо нууц үгэндээ оруулаарай.

7.Санал гомдлоо харамгүй хуваалц

Хэрвээ танд ямар нэгэн асуудал тулгарсан бол ичиж санаа зоволгүй шууд тухайн байгууллагад мэдээллэ. Тэгээд ч асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол цагдаагийн байгууллагад мэдээллээрэй. Таны эрх ашгийг хамгаалах нь  ямар ч байгууллагын эрхэм зорилго юм шүү.

8.Бэлэн мөнгөөр бараагаа ав

Хамгийн найдвартай цахимаар худалдан авалт хийх арга бол бараагаа хүлээж авахдаа төлбөрөө төлөх юм. Ингэснээр та элдэв хакеруудад картны мэдээллээ алдах эрсдэл 100% алга болж байгаа юм.

Манай baatar.mn ээр үйлчлүүлснээр та төлбөрөө бараагаа авах мөчид төлөх боломжтой. Эрхэм худалдан авагч та энд дарж  Монгол загварын Хатан  үзэгний савыг аюулгүйгээр худалдан авна уу. 

Leave a Reply

ЦЭС
×
×

Cart