Цахим худалдаа хийхийн давуу талууд:

Цахим худалдаа хийхийн давуу талууд:

Цахим худалдаа хийхийн давуу талууд:

Хурдацтай өсөж буй технологийн эрэн үед бизнесийн байгууллагууд нь өөрсдийн бүтээгдэхүүнийг уламжлалт аргаар гэхээсээ илүүтэйгээр цахим ертөнцөд худалдаалах нь ихсэж байна. Үүнийгээ ч дагаад одоогийн залуучууд гэртээ хүнс цуглуулах, онгоцны тасалбараа захиалах, хувцас, гэр ахуйн бүтээгдэхүүний худалдаагаа цахим дэлгүүрээс худалдаж авж байна. Бид өмнө нь цахимаар худалдан авалт хийхдээ анхаарах зүйлсийн   талаар зөвлөгөө өгсөн бол энэ удаад цахим худалдаа хийхийн давуу талуудыг хүргэж буйдаа таатай байна.

Цагийг тань хэмнэнэ

Та түгжрээнд өөрийн амьдралын алтан мөчүүдийг үрэх шаардлагыг цахим худалдаа нь ор мөргүй алга болгож байгаа юм. Үүний оронд та өөрийн компьютер дээрээ хэдхэн минут суух л шаардлагатай.

  • Хаана ч хийхэд тохиромжтой

Та цахим худалдаагаа гэртээ сууж байгаад, найзыгаа хүлээх зуураа кофешопд, ажил дээрээ ч хийх боломжтой. Таньд зөвхөн интернет, компьютер эсвэл утас л шаардагдана.

Ямар ч гадны нөлөө шахалт байхгүй

Ихэвчлэн дэлгүүрээр худалдаа хийхэд хажуугаар худалдагч нь орж ирэн таньд энийг л ав хэмээн бараагаа шахах тохиолдол байдаг. Харин цахим худалдаа нь энийг бүр мөсөн устгах бөгөөд та өөрийн хүссэн зүйлээ санаа зоволтгүй худалдан авж болно.

  • Танд өргөн сонголт хийх боломж бий

Цахим дэлгүүрүүд олноороо  нээгдэх тусам тэдгээрийн үнийг харьцуулан сонголт хийх боломж таньд гарч ирнэ. Эндээс та аль дэлгүүр хамгийн хямд үнэ санал болгож байгааг хялбархан мэдэж болно.

  • Хэрэглэгчдийн санал бодлыг сонсох боломжтой

Тухайн бараа бүтээгдэхүүний хэрэглэгчидийн санал сэтгэгдэл хэсгээс нь хэр сэтгэл хангалуун байсан эсэхийг мэдэх бүрэн боломжтой бөгөөд та эндээс бас юу нь болохгүй байсан гомдолыг ч харах боломжтой.

Хоногийн 24 цаг нээлттэй

Завгүй үйлчлүүлэгчидэд дэлгүүр хаагдана гэсэн айдас байхгүй тул гэртээ ирээд тайван хоолоо идээд , хүүхдүүдээ унтуулсны дараа шөнийн 12 цагт ч та цахим дэлгүүрээр хэсэж болно. Амралтын өдөр, баяр наадмын өдрөөр ч та үүнд санаа зоволтгүй.

Иймд та найдвартай худалдан авалт хийж цаг заваа хэмнэхийг хүсвэл энд дарна уу. 

Leave a Reply

ЦЭС
×
×

Cart