2021 оны Дэлхийн шилдэг цахим худалдааны сайтууд

2021 оны Дэлхийн шилдэг цахим худалдааны сайтууд


м худалдаа нь сүүлийн жилүүдэд хүмүүсийн сонирхол татсан худалдааны хэлбэр болоод байгаа билээ. Тийм ч учраас бид таньд 2019 онд амжилттай яваа цахим худалдааны сайтуудыг танилцуулж байна.

1. Amazon.com

1996 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Amazon.com нь хэрэглэгчдийн хамгийн хайртай цахим дэлгүүр болсон. Эхлээд ном болон пянз худалдаалдаг байсан тус компани нь аажимдаа дүрс бичлэг, видео тоглоом, ахуйн цахилгаан бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг болоод зогсохгүй интернетэд заавал холбогдохгүйгээр төлбөрөө төлж кино татаж авах боломжийг  хэрэглэгчиддээ санал болгосон анхны компани юм. Amazon.com-д сард дунджаар 1.87 тербум хүн зочилдог.

 

2. Ebay.com

1998 онд үүсгэн байгуулагдсан Ebay.com нь худалдан авагчдад бараа худалдан авах болон зарах сонголтыг олгодог цахим дэлгүүрийн төрөл юм. Та энд өөрийн эд зүйлийг сурталчилж зарах боломжтой бөгөөд бусад хэрэглэгчдийн тавьсан эд зүйлсийг хямд худалдан авах боломжтой.  Ebay.com-д сардаа 817.6 сая хүн үйлчлүүлдэг.

3. Walmart.com

1962 онд Валмарт дэлгүүр нь нээгдсэнээсээ хойш Америкчуудын үйлчлүүлэх дуртай хамгийн хямд үнийг санал болгодог сүлжээ дэлгүүр болсон билээ. 2000 онд үргэлжлүүлэн Walmart.com гэх цахим дэлгүүрийг нээсэн бөгөөд энэ сайтад сардаа дунджаар 339 сая хүн үйлчлүүлдэг байна.

4. Etsy.com

Etsy.com нь анх 2005 онд зураач, дархан , бүх төрлийн бүтээл хийдэг хүмүүст бүтээлээ нэг дор зарах цахим орчинг бүрдүүлэн нээсэн билээ. Энэ нэрээ ч батлан одоогоор Etsy.com нь сардаа 120.4 сая үйлчлүүлэгчтэй гараар хийсэн, давтагдашгүй винтаж зүйлсийн цахим дэлгүүр юм

5. Target.com

Target нь Валмарттай адил анх 1962 онд дэлгүүр болон нээгдсэн бөгөөд 1999 онд анхны цахим худалгаагаа хийсэн. Үүнээс хойш өөрийн гэсэн App гаргаж үүндээ анхны Cartwheel буюу цахим хямдралыг суурьшуулсан байдаг. Одоогоор Target сайтад сардаа 117.4 сая хүн зочилдог.

6. Aliexpress.com

 AliExpress.com нь The Alibaba Group-ын нэг салбар нь бөгөөд 2009 онд Хятадын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр бүтээгдсэн байдаг. Тийм ч учраас тэд өөрсдийгөө цахим дэлгүүр биш хэрэглэгч болон худалдаачдыг холбосон цахим сайт хэмээн дүгнэдэг. Энэ сайт нь цахилгаан бүтээгдэхүүнээс эхлэн хувцас , гэр ахуйн бүтээгдэхүүн гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүнийг санал болгодог.  AliExpress.com нь сардаа 43.3 сая үйлчлүүлэгчтэй байдаг.

7. Costco.com

Costco нь анх Price Club болон PriceCostCo гэсэн нэртэйгээр 1976 онд гарж байсан бөгөөд тухайн дэлгүүрт үйлчлүүлэхийн тулд заавал гишүүн нь болох шаардлагатай байдаг. Харин та гишүүн нь болсноор их хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр авах боломж олгодог. 2001 оноос эхлэн Costco.com цахим дэлгүүр ажиллаж эхэлсэн бөгөөд сардаа 42.1 сая хүнд үйлчилдэг.

8. Kohls.com

Kohl’s их дэлгүүр нь 1962 онд анх нээлтээ хийсэн бөгөөд үүнээс хойш хувцас загвар болон гэр бүлийн брендүүдийн асар том зарагдах талбай болон хөгжсөн. Анхны цахим дэлгүүр болох Kohls.com –ыг 2001 онд гаргасан бөгөөд энэ сайтанд сардаа 40.4 сая хүн зочилдог.  

 

9. Wish.com

2010 онд Google компаний хуучин инженер нь Wish.com -ыг бүтээсэн бөгөөд үүнээсээ хойш цахим дэлгүүрийн ертөнцөд маш хурдтайгаар тэсрэлт хийн гарч ирсэн.  Wish.com болон түүний Application нь Хятадаас ирж буй төрөл бүрийн бүтээгдэхүүнийг маш хямдаар борлуулдаг билээ. Та худалдаа хийхийн тулд заавал бүртгүүлсэн байх шаардлагатай ч хариуд нь таньд зориулсан хямдхан бүтээгдэхүүнийг өргөн сонголлттой санал болгодог. Wish.com нь сардаа дунджаар 38.7 сая хүнд үйлчилдэг.

10. Sears.com

Sears нь 1800-аад оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй цаг худалдаалж бас хүргэж өгдөг байгууллага байсан. Харин түүнээс хойш цаг хугацаатай хамт өөрчлөгдөн одоо дуудлагын компанитай их дэлгүүр болсон бөгөөд Sears.com ыг 2005 онд байгуулсан. Энэ сайтаар одоогоор сардаа 26.1 сая хүн үйлчлүүлдэг.

www.BAATAR.mn дэлхийн жишгийг дагаж Монголдоо цахим худалдааны дэлгүүр нээж байгаа бөгөөд бид олон улсын стандартын дагуу дараах давуу талуудыг танд зориулж байна.-

BAATAR.MN СОНГОХ ШАЛТГААН

Үнэгүй хүргэлт 24/7

24 цагт багтаан Улаанбаатар хотод үнэгүй хүргэнэ. Орон нутгийн хүргэлтийг замын унаанд хүргэнэ

Аюулгүй худалдан авалт

2018 оноос эхлэн Google компани вэбсайтуудад мэдээллийг аюулгүй дамжуулах шинэ технологи байршуулах шаардлага тавьсан ба үүнийг манай вэб сайт ашиглаж байна

Төлбөрийн уян нөхцөл

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгаа болгож 24 цагийн дотор бараа буцаах боломжтой. Мөн BAATAR.MN сайтаас захиалсан барааг хүргэлтийн дараа төлөх боломжтой

Нийтлэл бэлтгэсэн:

Б.Маргад-Эрдэнэ

www.baatar.mn онлайн сайтыг санаачлагч

Leave a Reply

ЦЭС
×
×

Cart