МОНГОЛ ТОГЛООМ

МОНГОЛ ТОГЛООМ

МОНГОЛ ТОГЛООМ

Өнөө цагийн Монгол улсын түүх тэртээ олон мянган жилээс эхтэй. Гэтэл бид олон мянган жилийн туршид бүтээж ирсэн өөрсдийн гайхалтай уламжлалт зүйлсээ бага багаар мартаж байгаа хамгийн ойрын жишээ бол хүүхдийн тоглоом юм. Орчин цагийн Монгол гэр бүлд хийсэн судалгаанаас үзэхэд Монгол ардын тоглоом  мартагдах хэмжээнд байгааг бид онлайнаас хайгаад л харж болно. Дэлхийн хамгийн баялаг түүхтэй хамгийн хүчирхэг улс,  цагтаа Монгол соёл уламжлалаар дэлхийг дагуулдаг байсан орон өнөөдөр өөрсдийн уламжлалт соёлыг умартаж Америк, Солонгос, Япон зэрэг уламжлалт бус соёлыг өөрсдийн мэдэлгүй дагаж дуурайдаг жишээ хэвшмэл үзэгдэл болжээ. Энэ зөв үү? Энэ замаар бидний үр хүүхэд, ач зээ нар үргэлжлүүлэн явах нь зөв үү?

МОНГОЛ АРДЫН ТОГЛООМ

Монгол тоглоомоор таны хүү, охин тоглож байна уу? Хэрэв таны хүүхдийн тоглоомын жагсаалтад Монгол тоглоом үнэхээр бага хувийг эзэлж байгаа бол хүүхдийн тоглоомонд анхаарах цаг хэдийн болжээ. Бид бага насандаа “шагайн наадгай”, “оньсон тоглоом”, “өрж эвлүүлдэг тоглоом”, таавар таалцах, ес хэлэлцэх, оньсого гэх мэт олон төрлийн Монгол тоглоомоор тоглож өссөн нь таван хошуу мал, таван ханатай гэр, нүүдэлчин амьдралын шинж чанар, ойлголтыг эзэмшүүлэхийн зэрэгцээ оюун ухааныг тэлж алсын хараа, зорилготой байх,  холч ухааныг суулгасан. “Шагайн наадгай” нь хонь, морь, үхэр, ямаа, тэмээ буух байдлаар газар хаян нэрлэж тоглох замаар таван хошуу малыг хүүхдэд танин мэдүүлэх мал амьтантай харьцах арга, хүндлэлийг ойлгуулдаг бол “оньсон тоглоом”, “өрж эвлүүлдэг тоглоом” нь хүүхдийн сэтгэн бодох хөгжилд өндөр ач холбогдолтой.

 ШАГАЙН НААДГАЙ

Шагайн наадгайгаар дамжуулан бага насны хүүхдэд 5 хошуу малаа хайрлах, эцэг эх, ах дүүгээ хүндэтгэх, анд найзаа эрхэмлэх зэрэг олон үнэт чанарыг ойлгуулахын зэрэгцээ хүүхдийн хүмүүжил төлөвшил, бие бялдар, булчин эдийн хөгжилд нэн тустай.Ялангуяа бага насны хүүхдийн тоо тоолох, харааг хурцлах, гарын жижиг булчин зэргийг хөгжүүлэх нөлөөтэйгээс гадна багаар ажиллах, хүлээцтэй болох, ангилан ялгах, ажиглаж мэдэх, авхаалж самбааг нэмэгдүүлэх хүмүүжлийн арга хэрэгсэл болсоор иржээ. Шагайн тоглоомын төрлүүдээс дурдвал

Айл өрх бүрийг Монгол тоглоомтой болгох, Монгол уламжлалт соёлыг хүүхэд бүрт хүрдэг байгаасай гэсэн чин сэтгэлээр BAATAR.MN  сайт нь үндэсний уламжлалт ШАГАЙН НААДГАЙ-г хэлбэр хэмжээ, дүрсийг дуурайлган “Шагай”-г худалдаанд гаргаад байна. Малын шагайг үйлдвэрлэн гаргах нь цаг хугацаа болоод эдийн засгийн хувьд өндөр зардалтай байсан тул илүү загварлаг бөгөөд хэлбэр хэмжээний хувьд ижил байдлаар хүүхдийн биед аюулгүй материалаар бүтээж бүтээгдэхүүнийг бэлэн болгоод байна. Монгол айл бүхэн өв уламжлалаа дамжуулагч байхын ерөөл дэвшүүлье. “Шагайн наадгай”-г худалдан авахыг хүсвэл энд дарна уу.

Leave a Reply

ЦЭС
×
×

Cart