ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

www.BAATAR.mn нь  Онлайн худалдааны веб сайт бөгөөд Энэхүү сайтыг ашигласнаар та манай веб сайтын Үйлчилгээний Нөхцөл (дор бичигдсэн), Мэдээллийн Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа юм.  Та онлайн гүйлгээ хийх бүртээ эдгээр журам, нөхцөлүүдтэй танилцана уу.

ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ

Веб хуудсанд оруулж өгсөн хэрэглэгчийн мэдээлэл нь мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Бид таны оруулсан мэдээллийг зөвхөн танд тустай нөхцөлөөр буюу таны хүсэлтэд хариулах, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, тантай холбоо барих зэрэгт ашиглана. Мөн та өөрөө оруулсан мэдээллээ хэдийд ч харж өөрчлөх боломжтой.
Хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлага баримт дээр үндэслэн хамтран ажиллаж байгаа нөхцөлөөс бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.

ЗӨВХӨН 16-С ДЭЭШ НАСНЫ ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧИЛНЭ 

www.BAATAR.mn онлайн худалдааны сайт нь 16-с дээш насны хэрэглэгчдэд үйлчилнэ. 16-с доош насны хэрэглэгчид эцэг эх, асран халамжлагчийнхаа тусламжтай манай веб сайтаар гүйлгээ хийнэ

ХҮРГЭЛТ

Веб сайт нь 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд бүтээгдэхүүний захиалгыг 3 цагийн дотор www.BAATAR.mn сайтын ажилтан утсаар баталгаажуулж, 24 цагийн дотор хүргэлт хийнэ.

20.000 төгрөгөөс дээш худалдан авалтад үнэ төлбөргүй хүргэнэ. Орон нутгийн хүргэлтийг замын унаанд хүргэх ба замын унаатай холбоотой гарах зардлыг хэрэглэгч төлнө.

ТӨЛБӨР ТӨЛӨХ 

Та www.BAATAR.mn онлайн худалдааны сайтаас бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийхдээ Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх банкны карт болон дансаар төлбөрийн тооцоо хийх боломжтой. /Хүлээн авагчийн данс: Буянбат Худалдаа Хөгжлийн  банк : 457051574/

БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ

Хүргэлтийн ажилтан барааг хүлээлгэж өгөхдөө, барааны бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг сайтар шалгаж хүргэлтийн баримт болон бусад дагалдах бичиг баримтуудыг худалдан авагчид хүлээлгэн өгнө. 

БАРАА БУЦААХ НӨХЦӨЛ 

www.BAATAR.mn онлайн худалдааны сайтаас захиалсан барааг дараах нөхцөлөөр буцаалт хийж болно. Үүнд:

Бараа гэмтэлтэй тохиолдолд /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/- Шинэ, ижил бараагаар нэмэлт төлбөргүйгээр сольж өгнө

Сэтгэл ханамжийн баталгаат хугацаанд 24 цаг буцаах үед /барааны сав баглаа боодол, шошго бүрэн бүтэн, эвдрэл, сэвтэлгүй шинээрээ байх тохиолдолд/ – ижил төрлийн бараанаас сонгож дахин худалдан авалт хийх эсвэл төлбөрийг ажлын 3 хоногт багтаан буцаан шилжүүлнэ. Энэ тохиолдолд худалдан авагч нь хүргэлтийн зардал болох 3,000 – 10,000 төгрөгийг нэмж төлөх буюу суутгуулна.

БАТАЛГАА

www.BAATAR.mn онлайн худалдааны вебсайтаар үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүхий л сүлжээний харилцаанд бүрэн ханган ажиллана. Таны мэдээллийг хүлээн авахдаа бид ”SSL буюу https” мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернетээр дамжуулах технологи хэрэглэнэ.  Мөн та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас татгалзана уу.

НУУЦЛАЛЫН БАТАЛГААНЫ ЖУРМЫН ШИНЭЧЛЭЛТ

Энэхүү “Үйлчилгээний журам”-ын заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.

ЦЭС
×
×

Cart