ҮЛГЭРИЙН НОМНЫ АЧ ТУС

ҮЛГЭРИЙН НОМНЫ АЧ ТУС

ҮЛГЭРИЙН НОМ УНШИЖ ӨГӨХИЙН АЧ ТУС

Хүүхдээ хэвлийд ээж аав бид нар хүүхдээ аз жаргалтай , ухаантай , мундаг сайхан сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг шүү дээ. Ийм хүн болоход тусалдаг гол зүйл гэвэл мэдээжийн ном юм. Тэгвэл хүүхдийг яаж номтой нөхөрлүүлэх вэ? Танд хэд хэдэн зөвлөгөө хүргэе.

 

Үлгэр дууриалал үзүүл

“Хүүхдүүд эцэг эхийнхээ толь” гэдэг үгийг та сонссон л байлгүй. Хэрэв та ном их уншдаг бол таны хүүхэд ч номонд дуртай болж өснө. Та хүүхдийнхээ өмнө ном уншаад , уншсан номынхоо тухай хүүхэдтэйгээ ярилцаад , номын нэг өгүүлбэр ч гэсэн танд аз жаргалыг мэдрүүлсэн гэж ярих нь хүүхдэд ном унших нь сонирхолтой , аз жаргалтай үйл явц гэсэн ойлголтыг төрүүлдэг.

Орчинг нь бүрдүүл

Номын булантай болохыг хичээ. Хүүхдийн өрөө эсвэл том өрөөнийхөө нэг хэсгийг хүүхдийнхээ номоор дүүргээд , тав тухтай сууж болох буйдан эсвэл дэрээр номын булангаа дүүргээрэй. Хамгийн чухал нь энэ таны хүүхдэд зориулсан тусгай хэсэг болохоор хүүхэдтэйгээ хамт энэ буланг тохижуулж хүүхдийнхээ санал хүсэлтийг сайн сонсоорой. Энгийн булан байх албагүй шүү дээ. Сонирхолтой гүнжийн булан , баатрын булан , далайн дээрэмчний ч  булан ч байж болно шүү . Өөрсдийнхөө төсөөллийг манайхан сайн шалгаарай.

Үлгэрийн номоо эхэлж уншаад , дараа нь киног нь үз

Маш олон хүүхдийн кино , өөрсдийн ном зохиолтой байдаг. “Дисней”-гийн олон хүүхэлдэйн кино ч өөрсдийн гэсэн ном гаргасан байдаг. Үүнийг ашиглаад номнуудаа эхэлж уншаад дууссаныхаа дараа гэр бүлийнхэнтэйгээ цуг хүүхэлдэйгээ үзвэл хүүхдүүд ном унших их сонирхолтой болдог. Гэхдээ “Дисней” гэхээсээ илүү “Харри Поттер”, “Арслан , шулам ба Шүүгээ” , “Чарли болон шоколадны үйлдвэр” гэх хүүхдийн том зохиолоос сонгоорой. Тэгж байгаад “ Бөгжний эзэн”-ийг хүүхэдтэй хамт уншиж болно шүү.

Хүүхдээ үлгэрийн номоор хүрээлүүл

Номын булантай болсон ч гэсэн заавал номыг тэнд тавь гэлгүй үлгэрийн номыг хүүхэд байж болох бүх өрөөнд тавьж өг. Гал тогоо , том өрөө , угаалгын өрөө , машин гээд хүүхэд хүсвэл шууд гарт нь баригдаж болох газарт номыг тавьж өгөөрэй. Хүүхэд үлгэрийн ном тэврээд явж л байг , хөөрхөн ш дээ. Номын дэлгүүр лүү хүүхэдтэйгээ яв. Заавал ном авах шаардлагагүй ч хүүхдэдээ олон төрлийн ном байдаг гэдгийг харуулж шинэ номыг таниулж мэдүүлээрэй.

Үлгэрийн ном чангаар уншиж өг

Хүүхэд тань том болсон гээд уншиж өгөхөө болихгүй шүү. Хүүхэддээ үлгэрийн ном уншиж өгнө гэдэг бол эцэг эх хүүхдийн дотно болох хамгийн чухал хэрэгсэл юм. Ээж аавынхаа өвөрт суугаад үлгэрийн ном сонсоно гэдэг бол хүүхдийн хувьд хамгийн дулаахан аюулгүй орон зай юм. Тийм болхоор таны хүүхэд ядарсан эсвэл гунигтай байгаа бол хүүхдээ чангахан тэврээд дуртай номыг нь уншиж өгөөрэй.

Насанд нь болон сэтгэл санаанд нь тохируулж ном өг.

Ном хүүхдийн тархийг хөгжүүлж өгдөг хамгийн том хэрэгсэл юм. 0-2 насны хүүхэд үг харахаасаа илүү зураг үзэх сонирхолтой байдаг. Энэ үед хүнд ном гэхээсээ илүү зурагтай сонирхолтой номыг олон дахин уншуул. Хүүхэд нэг номыг нэг сонсоод сурдаггүй учраас та минь хүүхдийнхээ номыг үг үсэггүй цээжилхэд бэлэн байгаарай. Харин цэцэрлэг сургуульд орсон хүүхдүүд гэрийн даалгавар , хийх хичээл зөндөө байдаг учраас заавал ном унш гэж шаардалгүй амрах боломжийг олгож өгөөрэй. Номыг заавал хийх ажил болгох юм бол хэн ч дуртай байхгүй шүү.

 

 

Leave a Reply

ЦЭС
×
×

Cart